Онцлох мэдээ, мэдээлэл:

КОНЦЕСС ОЛГОХ УРАЛДААНТ БОЛОН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

 

Эдийн засгийн хөгжлийн яамны эрхэм зорилго, зорилт:

Эдийн засгийн хөгжлийн яамны эрхэм зорилго нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн урт, дунд, богино хугацааны оновчтой бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх замаар хүн амын амьжиргааны түвшинг тогтвортой дээшлүүлэхэд оршино.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх бодлого, хэтийн, дунд, богино хугацааны стратеги, үндсэн чиглэл, төлөвлөгөө, төсөөлөл, хөрөнгө оруулалт, худалдааны бодлогыг нэгтгэн боловсруулж, хөгжлийн бодлогын уялдааг хангах үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах

-макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн тооцоо, төсөөлөл гаргаж, тэнцвэрт харьцаа, тогтвортой байдлыг хангах,улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага, бодлого, хэтийн болон дунд хугацааны стратеги боловсруулах, хэлэлцүүлэх;

-хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх, хүн амын өсөлт, хөгжил, нийгмийн салбарыг хөгжүүлэх бодлого, стратеги боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

-орон нутаг, бүс нутгийн хөгжлийн стратегийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, уялдааг хангах ажлыг зохион байгуулах, зохицуулах, бодлогын удирдамжаар хангах;

-хөгжлийн бодлогыг төлөвлөх, боловсруулах арга зүй, аргачлал боловсруулах, эдийн засгийн тооцоо, төсөөлөл хийх математик загварчлалыг боловсруулж, хэрэглэх;

-салбаруудын хөгжлийн бодлогыг нэгтгэн төлөвлөх, боловсруулах, салбар хоорондын уялдааг хангах ажлыг зохион байгуулах, зохицуулах;

-эдийн засаг, нийгмийн хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогыг төлөвлөх, гадаадын хөрөнгө оруулалтын бодлоготой уялдуулан хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх бодлого, зөвлөмж боловсруулах, бодлогын удирдамж, арга зүйгээр хангах;

-улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, жилийн төлөвлөгөөг боловсруулах, улсын төсөв, гадаад орон, олон улсын байгууллагын зээл тусламж, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө болон хөгжлийн банкны эх үүсвэрээр хэрэгжүүлэх эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангах хөрөнгө оруулалтын төслүүдийг төлөвлөх, зохион байгуулах, бодлогын удирдамжаар хангах, зохицуулалт хийх, санхүүжилтийн эрх нээх, хэрэгжилтэд хяналт тавих;

-хөрөнгө оруулалтыг төлөвлөх, төсөвлөх, хяналт, мониторингийн мэдээллийн цахим тогтолцоог бүрдүүлэн хэрэгжүүлэх;

-дотоод худалдааны бодлогыг боловсронгуй болгох, урт, дунд, богино хугацааны бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл, тусламжийн бодлогыг нэгтгэн боловсруулах, бодлогын удирдамжаар хангах

-зээл, тусламжийн нэгдсэн болон богино, дунд, урт хугацааны бодлого, стратеги боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

-олон улсын болон гадаадын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

-гадаад орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

-гадаад худалдааны бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах.

Гадаадын хөрөнгө оруулалтын зохистой, тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, гадаадын хөрөнгө оруулагчдад төрийн үйлчилгээг хүргэх

-гадаадын хөрөнгө оруулалтын урт, дунд, богино хугацааны бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах

-гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, эрх зүйн орчныг сурталчлах, хөрөнгө оруулалтыг татах ажлыг зохион байгуулах, зохицуулах;

-гадаадын хөрөнгө оруулалтын зөвшөөрөл олгох, бүртгэл хийх төрийн үйлчилгээг үзүүлэх;

-гадаадын хөрөнгө оруулалтын нэгдсэн статистик мэдээлэл, судалгаа гаргах, холбогдох байгууллагуудыг мэдээллээр хангах;

-гадаадын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх ажлыг зохицуулах

Үндэсний инноваци, чөлөөт бүсийн тогтолцоог хөгжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, стратеги, төлөвлөгөө боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжүүлэх арга хэмжээг уялдуулан зохицуулах

-мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсийг тавих стратегийн бодлого, хөтөлбөр боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, зохицуулах;

-үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлж хөгжүүлэх нэгдсэн бодлого, зохицуулалт хийх;

-аж үйлдвэрийн инноваци, технологийн шинэтгэлийг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

-нийгмийн салбарын инновацийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулах;

-өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэх бодлогыг зохион байгуулах, зохицуулах;

-бүс нутгийн шинжлэх ухааны паркуудыг байгуулж хөгжүүлэх асуудлыг зохион байгуулах, зохицуулах;

-чөлөөт бүсийг хөгжүүлэх, чөлөөт бүсэд үйлдвэрлэл, худалдааг дэмжих бодлого, стратеги боловсруулах, хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

-чөлөөт бүсэд төр, хувийн хэвшлийн уялдааг хангах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх;

-төр-хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн хөгжлийн талаархи бодлого, стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах;

-бизнесийн орчныг сайжруулах бодлого, стратегийг боловсруулах, хэрэгжилтийг уялдуулан зохион байгуулах;

-хувийн хэвшил, төрийн болон орон нутгийн холбогдох байгууллагуудад төр-хувийн хэвшлийн түншлэл, концессын асуудлаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх;

-концессын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг уялдуулан зохион байгуулах, концессын гэрээ, концессын зүйлийн үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлгээ шинжилгээ хийх

Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, эрх зүйн болон гадаад хамтын ажиллагааны зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх

-яамны дотоод ажил хэргийг эрхлэх, зохион байгуулах, үйлчилгээүзүүлэх, хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах;

-хуулийн төсөл боловсруулах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хууль эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

-яамны гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

-олон нийттэй харилцах асуудлыг зохион байгуулах;

-яамны мэдээллийн технологи, мэдээллийн сүлжээ, санг хөгжүүлэх

Бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ, аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт зөвлөмж гарган гүйцэтгэлийг хангуулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх

-хууль тогтоомж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн явцад хяналт, шалгалт, хяналт шинжилгээ хийж, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах;

-үндэсний хэмжээний хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийж, үр дүнд үнэлгээ өгөх;

-байгууллагын боловсруулсан төлөвлөлтийн баримт бичгүүдийн хэрэгжилттэй холбоотой дотоод үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлагыг мэдээллээр хангах;

-төсвийн хуулийн дагуу дотоод аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гарган эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;

-хяналт шинжилгээ, үнэлгээний цахим мэдээлллийн сан бүрдүүлж хэрэглэгчдийг мэдээллээр хангах

Цаг үеийн мэдээ

  • 1
  • 2
  • 3
Prev Next

ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ АНХНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХ ЗАРЧМЫН ТОХИРОЛЦООНД ХҮРЛЭЭ

ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ АНХНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХ ЗАРЧМЫН ТОХИРОЛЦООНД ХҮРЛЭЭ

Монгол Улсын гуравдагч хөрш болох Япон Улстай стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэхэд эдийн засгийн хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх шаардлагын хүрээнд Япон Улстай чөлөөт худалдааны хэлэлцээр буюу Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар...

Хөгжлийн тусламж авах орнуудын жагсаалтад Монгол Улс анх удаа орлоо

Хөгжлийн тусламж авах орнуудын жагсаалтад Монгол Улс анх удаа орлоо

Канад улсын Гадаад хэргийн сайд ноён Жон Рассэл Бэйрд манай оронд энэ өдрүүдэд айлчилж байна. Өнөөдөр түүнийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр яригдсан эхний сэдэв...

Төрийн захиргааны албан хаагчийн тангаргаа өргөлөө

Төрийн захиргааны албан хаагчийн тангаргаа өргөлөө

Эдийн засгийн хөгжлийн яамны нэр бүхий дөрвөн ажилтан өнөөдөр Төрийн захиргааны албан хаагчийн тангаргаа өргөлөө. Монгол Улсын төрийн захиргааны байгууллагад эзэмшсэн мэргэжил, ур чадвар, сэтгэл зүтгэлээ зориулан ажиллаж, эх орныхоо...

“Гудамж” төслийнхөн гэр хорооллыг автозамаар холбоно

“Гудамж” төслийнхөн гэр хорооллыг автозамаар холбоно

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, тус яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Газрын дарга нарын бүрэлдэхүүн өнөөдөр “Гудамж” төсөл болон Эрчим хүчний яамнаас  хэрэгжүүлж буй “Эрчим...

ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ НАРЫН МОНГОЛ УЛСЫН 2015 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИНД ТУСГАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛ…

ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ НАРЫН МОНГОЛ УЛСЫН 2015 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИНД ТУСГАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ БЭЛТГЭХ УДИРДАМЖ БОЛОН МАЯГТ

Төсвийн ерөнхийлөн захирагч нарт Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулинд тусгах хөрөнгө оруулалтын төслийн саналаа Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2015 оны төсвийн хязгаар батлах тухай Засгийн газрын 2014 оны...

Австрали улсын Засгийн газрын тэтгэлгийн дэд гэрээг баталгаажууллаа

Австрали улсын Засгийн газрын тэтгэлгийн дэд гэрээг баталгаажууллаа

Австрали улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт үзүүлэх буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх “Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийн дэд гэрээнд өнөөдөр буюу 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Эдийн...

7 дахь үе шатны хэлэлцээ боллоо

7 дахь үе шатны хэлэлцээ боллоо

Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улсын хооронд хэлэлцээр байгуулах 7 дахь үе шатны хэлэлцээ боллоо Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улсын хооронд хэлэлцээр байгуулах 7 дахь үе...

30 гаруй мянган хүн амыг цэвэр, бохир ус, дулаанаар хангана

  30 гаруй мянган хүн амыг цэвэр, бохир ус, дулаанаар хангана

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммер нар "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын дэмжих хөтөлбөр"-ийн нэгдүгээр үе шатны төслийн зээлийн хэлэлцээрт...

Төрийн мэдлийн хашаа түмний зорчих гудамж боллоо

Төрийн мэдлийн хашаа түмний зорчих гудамж боллоо

Нийслэл хотын авто зам, гудамжны сүлжээг өргөтгөн хөгжүүлэх дэд бүтцийн бүтээн байгуулалт өрнүүлж байгаа ЭЗХЯ-ны “Гудамж” төсөл энэ жилийн эхний ажлаа дуусгаж “Цэцэг” төвийн уулзвараас Сөүлийн гудамжтай холбосон шинэ гудамж,...

ЭЗХЯ-наас чагнах төхөөрөмж илэрсэн нь үнэн

ЭЗХЯ-наас чагнах төхөөрөмж илэрсэн нь үнэн

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас эхлэн Эдийн засгийн хөгжлийн яамны байранд чагнах төхөөрөмж суурилуулсан байжээ гэх мэдээлэл хэвлэлээр цацагдах болсон. Энэ асуудалд хариулт өгөхөөр өнөөдөр яамны Төрийн нарийн бичгийн дарга...

“Дулааны V цахилгаан станц төсөл”-ийн Концессын гэрээг баталгаажууллаа

“Дулааны V цахилгаан станц төсөл”-ийн Концессын гэрээг баталгаажууллаа

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулаан, цахилгааны хэрэгцээг хангах   450 МВт-ын хүчин чадал бүхий "Дулааны V цахилгаан станц"-ын Концессын гэрээг өнөөдөр /зургадугаар сарын 20/ Эдийн засгийн хөгжийн сайд Н.Батбаяр болон...

Хөгжлийн банк хариу мэдээлэл өглөө

Хөгжлийн банк хариу мэдээлэл өглөө

Өнөөдөр иргэний нийгмийн нэгэн байгууллагаас Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг Замын-Үүдийн боомт дахь 11 км автозамын ажлын өртгөөс мөнгө завшсан байж болзошгүй гэх таамаг дэвшүүлэн, хэвлэлийн хурал зарлажээ. Тэгвэл замын...