ЗҮҮН ХОЙД АЗИЙН ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ТХЗ-ЫН АСУУДЛААР УЛААНБААТАР ХОТОД ЧУУЛЖ БАЙНА.


4 долоо хоногийн өмнө


Энэ сарын 7,8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод “Тогтвортой Хөгжлийн Зорилгууд 2022” Зүүн хойд Азийн чуулга уулзалт болж байна. Эдийн засаг, хөгжлийн яам, НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн Засаг-Нийгмийн Комисс (ESCAP), НҮБ-ын Монгол дахь Суурин Зохицуулагчийн газар хамтран зохион байгуулж байгаа тус чуулганд Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудын төр, эрдэм шинжилгээ, иргэний нийгэм, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын төлөөллүүд оролцож, бүс нутгийн түвшинд ТХЗ-ын хэрэгжилтийн явц болон түүний ахиц дэвшил, тулгамдаж буй саад бэрхшээлүүдийг хэлэлцэж, харилцан туршлага судалж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож байна.

tIG5Dj76DUVgF6l.PNG

Зүүн болон Зүүн хойд Азийн бүсэд үйлдвэрлэл, дэд бүтэц, инноваци, дэвшилтэт технологи өндөр хөгжсөн, ядуурлын эсрэг тэмцэлд мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн сайн түншлэлийг хүчтэй хөгжүүлсэн ч Ковид-19 цар тахал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдсан саад бэрхшээлүүдээс үүдэн ТХЗ-д хүрэх ахиц дэвшил удааширсныг бүс нутгийн төлөөлөгчид онцоллоо.

aERuStVweKoJi2A.PNG

Монгол улсын хувьд ч Ковид-19 цар тахал ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд сорилт болж байгаа бөгөөд цаашид энэхүү сорилтыг даван туулахад илүү их хүчин чармайлт гаргаж, нягт хамтран ажиллах шаардлагатайг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар чуулганы нээлтийн үгэндээ онцолсон юм.

fDvTsw4Jr08j7d0.PNG

2017 оноос хойш 6 дахь жилдээ зохион байгуулж байгаа тус чуулга уулзалтаар Тогтвортой хөгжлийн 17 зорилгын 6 буюу Өлсгөлөнг зогсоох болон Хүнсний аюулгүй байдлыг хангах (ТХЗ 2), Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах (ТХЗ 6),  Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх (ТХЗ 7), Инноваци болон дэд бүтцийг хөгжүүлэх (ТХЗ 9), Тогтвортой хот, иргэдийн оролцоог дэмжих (ТХЗ 11) болон Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх (ТХЗ 17) зорилгуудыг онцлон хэлэлцэж байна.

FX6h0SsNRoWX2OJ.PNG

2 өдөр үргэлжилж буй чуулганы эхний өдөр Хүнсний аюулгүй байдал, Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, Инноваци болон дэд бүтцийг хөгжүүлэх зорилгуудын хүрээнд дараах гол сэдвүүдийг хэлэлцлээ.

Хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгын хүрээнд:

  • Дэлхийн хэмжээнд, тэр дундаа Зүүн болон Зүүн Хойд Азид (ENEA) цар тахал, Орос-Украины зөрчилдөөнөөс үүдэлтэйгээр хүнсний бүтээгдэхүүний үнэ түүхэн дээд хэмжээнд хүрээд байна.
  • Хүнсний инфляцитай тэмцэхийн тулд төсвийн болон худалдааны бодлогын зоримог арга хэмжээ авах шаардлагатай байгаа бөгөөд зарим тохиолдолд мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж болох.
  • Барааны үнэ, тэр дундаа хүнсний барааны үнэ ойрын ирээдүйд тогтворгүй хэвээр байх хандлагатай байна.

Хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ил тод, нээлттэй төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал. lUGLCyswiEMtPuQ.PNG

Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд:

  • БНХАУ сэргээгдэх эрчим хүчийг эрчимжүүлэх чиглэлд бүс нутгийн орнуудыг тэргүүлж байгаа бөгөөд эрчим хүчний эх үүсвэрүүдийн харилцан үйлчлэлийг сайжруулах замаар эрчим хүчний хангамжийг баталгаажуулж байна. Тухайлбал, Өвөр Монголд салхи, нарны эрчим хүч, дулааныг хослуулсан эрчим хүчний хосолсон төслийг хэрэгжүүлж эхлээд байна.
  • Эрчим хүчий салбарт эрэлтэд суурилсан менежментийг хөгжүүлэх (үнэ, татвар гэх мэт хэрэгслээр дамжуулж)
  • Эрчим хүч болон хүлэмжийн хийн ялгаруулалт аль алинд нь дата мэдээллийн сан үүсгэж, дижитал технологийг нэвтрүүлэх

БНСУ 2030 онд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ 40 хувиар нэмэгдүүлэх зорилго тавиад байгаа бөгөөд үүнд орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал болохыг онцолж байна. UJt7ZH44EoF2TtE.PNG5c7iHDTflYXw3r4.PNG

Инноваци болон дэд бүтцийг хөгжүүлэх зорилгын хүрээнд:

  • Хятад, Монгол, ОХУ-ын Эдийн засгийн корридорыг хөгжүүлэхдээ бодлого зохицуулалт, технологи дамжуулах платформыг сайжруулах;
  • Шинжлэх ухааны парк, инкубатор, хурдасгуур, инновацийн лабораторид хэрэгжүүлэх санаачилгуудаар дамжуулан Аж үйлдвэрийн 4.0-ээр хувьсгалын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх;
  • Аж үйлдвэрийн 4.0-ээр хувьсгалыг үндэсний стратегитэй уялдуулж, түүнд оруулах хөрөнгө оруулалтыг дэмжих төлөвлөгөөг боловсруулах;
  • Салбарын хүний нөөцийг чадавхжуулах, хадгалж үлдэх.

Чуулганы 2 дахь өдөр Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламж, Тогтвортой хот, иргэдийн оролцоог дэмжих болон Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх зорилгуудын хүрээнд дараах асуудлуудыг хэлэлцэж байна.rANJCrzEvf5tAeY.PNG

Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах зорилгын хүрээнд:

  • 2020 оны байдлаар дэлхийн 2 тэрбум хүнд ундны ус хүртээмжгүй, дэлхийн нийт хүн амын тал хувьд нь аюулгүй ариун цэврийн байгууламж дутмаг, дэлхийн 10 хүн дутмын 3 нь эрүүл ахуйн суурь үйлчилгээнүүдийг авч чадахгүй байна.
  • Усны засаглал, санхүүжилт, нөөц чадамжийг сайжруулах, инновацийг нэвтрүүлэх замаар аюулгүй, хүртээмжтэй ундны ус, ариун цэврийн байгууламжийг нэмэгдүүлэх;
  • Монгол улсын хувьд ундны усны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хот хөдөө дэх ундны ус, ариун цэврийн байгууламжийн тэгш бус байдалд анхаарах, усны чанарын мэдээллийг ил тод болгох шаардлагатай.

vCmBWZlE8tulzEr.PNGSOtwweojwBLYSFB.PNG

Тогтвортой хот, иргэдийн оролцоог дэмжих зорилгын хүрээнд:

  • Орчин үеийн хотуудад хүн амын хэт өсөлт, тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт гол сорилт болж байна.
  • 2018-2024 онд ОХУ орон сууцны зээлийн дундаж хүүг 7.9 хувь хүртэл бууруулж, иргэдэд ээлтэй хотуудын эзлэх хувийг 60 хувьд хүргэх зорилготой “Орон сууц, хотын орчин” үндэсний төслийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ төсөл нь орон сууц барих, хотын тав тухтай орчныг бүрдүүлэхэд иргэдийн шууд оролцооны механизмыг бүрдүүлэх, хүн амьдрахад таагүй орон сууцны тоог тогтмол бууруулах зорилготой юм.
  • Японы хотуудын хувьд газар хөдлөлт, үер усны аюул тохиолдох эрсдэл өндөр тул Токио зэрэг томоохон хотууд байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх механизмыг хөгжүүлэхэд анхаарч байна.
  • 2018 оноос эхлэн Японы 154 муж, хот “ТХЗ-ын Ирээдүйн хот” болох зорилгын хүрээнд орон нутгийн тогтвортой хөгжлийн талаар тодорхой арга хэмжээг авч эхлээд байна. Тухайлбал, нүүрстөрөгчийн хийг бууруулах гэх мэт.

 

Чуулга уулзалтын гол үр дүн нь бүс нутгийн дээд түвшний /Ази, Номхон далайн орнуудын Тогтвортой хөгжлийн чуулган буюу АНДОТХЧ/ болон дэлхийн /Тогтвортой хөгжлийн дээд түвшний улс төрийн чуулган буюу ТХДТЧ/ ТХЗ-ын чуулганы хэлэлцүүлэгт хувь нэмэр оруулах юм. Мөн чуулганы үеэр хэлэлцэгдсэн сэдвүүд нь Монгол Улсын Шинэ сэргэлтийн бодлого болон Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой.